2000 гаруй Максчуудын нийгмийн хариуцлага

A- A A+
2000 гаруй Максчуудын нийгмийн хариуцлага

Экспорт, импортын чиглэлээр 2 гишүүнтэйгээр 1992 онд бизнесийн гараагаа эхэлж байсан Макс групп өнгөрсөн 21 жилийн турш худалдаа, үйлчилгээ, барилга, уул уурай, зам, хөдөө аж ахуйн салбарт нийт 2000 гаруй ажиллагсадтайгаар тухайн салбар бүртээ тэргүүлэгчдийн нэг байсаар ирсэн. Бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр компанийн нийгмийн хариуцлагын бодлогыг  хэрэгжүүлсээр ирсэн.

Бид сүүлийн нэг жил гаруй хугацаанд Группийнхээ ажилтний нийгмийн хамгаалалын хүрээнд НЭГ ТЭРБУМ орчин төгрөгийг зарцуулаад байна. Цаашид энэ чиглэлээр илүү их ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.