Ирээдүйн бүтээн байгуулалтын эзэддээ Баяр хүргэе

A- A A+
Ирээдүйн бүтээн байгуулалтын эзэддээ Баяр хүргэе

60 жилийн түүхтэй Говь-Алтай аймгийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн Барилгын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг Барилгын засал чимэглэлч болон Барилгын өрлөг гэсэн хоёр ангийн оюутнууд маань энэ сарын 26-ны өдөр Мөнгөн хонхны баяраа тэмдэглэлээ. 

Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд тус МСҮТ-ийн 3 ангийн оюутнуудыг 1 сарын хугацаатай цалинтай дадлагад хамруулсан бөгөөд тэднийхээ төгсөлтийн баяр дээр хүрэлцэн ирж баяр хүргэхийн ялдамд 5 оюутанд ажлын байрны урилга гардуулан мөн бусад төгсөгч нартаа манай байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй байгааг сонордууллаа.

Энэ үеэр мөн "Макс Өргөө" ХХК-ийн хамт олны зүгээс Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвд ус цэвэршүүлэгч төхөөрөмж бэлэглэснийг гардуулан өглөө.  

Илүү сайхан Монголын төлөө хамтдаа хөгжиж, хамтдаа хичээцгээе!