Сонирхол ба Тэмүүлэл

/нэг сая төгрөгийн орлоготой байхад 2 өрөө байртай болно/
Амьдралын их далайд өөрийн эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй зориг шийдмэг олон сайхан чадварлаг залуус манай оронд байна. Тэд болон бидний хувьд хамгийн түрүүнд ажлын байр, мөн орох орон буюу амьдрах тохилог орон сууцыг эрж, хайж эхэлж байна. Гэвч энэхүү хэрэгцээгээ хангах боломж бололцоо өнөөгийн нийгэмд хэрхэн байгаа талаар бид бодохдоо хандах хандлагадаа ихэвчлэн өөртөө анхаарлын тэмдэг тавьж харж, бодсоноор өдөр бүр зөвхөн танд нээлттэй тэрхүү боломжийг харалгүй өнгөрөөдөг байна. Энэ мэтчилэн бидний сэтгэл санааг тогтворгүй, сэтгэлээр гүнзгий унагааж чадах нэлээдгүй олон хүчин зүйлүүд байдаг хэдий ч шинэ гарц, шинэ боломж үргэлж нээлттэй байдаг. Гагцхүү сонирхол, тэмүүлэлтэй байж өөртөө шинэ боломжийг олж нээх хэрэгтэй. Танд хүргэж байгаа мэдээлэл нь хүний амьдралын үндсэн хэрэгцээ болсон амьдрах орон сууцны талаар бөгөөд таны сонирхол, тэмүүлэлд нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Урьдчилаад сануулахад хэрвээ та болохгүй бүтэхгүй өнцгөөс нь харах юм бол гарц бүхэн маш хэцүү мэт санагдана.
 
Монголын барилгын салбарын тэргүүлэгч Макс Өргөө ХХК-ний олон жилийн барилга барих туршлага дээр үндэслэн бүтээн байгуулж буй “Хийморь 13” сайн чанарын, ухаалаг өрөөний зохион байгуулалттай орон сууцыг захиалах боломжийн талаар үгүйлэх юм. 
 
Хийморь 13 орон сууцны 2 өрөө байрыг авах боломж:
 
Таны өрхийн орлого 1 сая төгрөгт хүрч байхад 2 өрөө байр авч болох юм. Үүнд сар бүр 450 мянган төгрөг төлөөд 20 жилийн хугацаатай орон сууцны ипотекийн зээлэнд хамрагдана. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаагаар хоёр өрөө байрны түрээсийн дундаж үнэ 692500 төгрөг бөгөөд энэ төлбөр нь таны ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт бус зүгээр л тухайн сарын хэрэглээний зардал юм. Харин та өөртөө шинэ сонирхол, тэмүүллээр 2 өрөө байр захиалан авснаар сар бүр түрээсэнд өгч байсан хэрэглээний зардал ирээдүйн таны хөрөнгө болох юм.
 

 
Хийморь13 орон сууцны өрөөний дотор зохион байгуулалтыг ухаалгаар шийдэж захиалагчийн нэг төгрөг бүрийг  үнэ цэнэтэй байлган нэгж талбай бүрийг зөв, зохистойгоор ашиглах боломжийг олгож өгч байгаа. Та илүү бүтээлч сэтгэлгээгээр харж 3 дахь өрөөг гэртээ гаргах боломжтой юм. Бид орон сууцны тагтыг ихэнхдээ агуулах хэлбэрээр ашигладаг. Гэхдээ тагтыг бүтээлчээр тохижуулснаар аль ч зориулалтаар ашиглаж болох өрөө болгож болно. Учир нь Хийморь13 орон сууцны тагтны хэмжээ том, өргөнөөс гадна бүх тагтыг сайн чанарын вакуум хаалтаар хааж өгсөн байгаа.
 
Хийморь13 орон сууцны нэг л байршилд байгаа орон сууц худалдан авах боломжийн талаар дурдлаа. Бусад боломжуудыг доор дурдсан байгаа. Сонирхол тэмүүллийн галыг сэтгэл дотроо асааж тэр дулаан мэдрэмжийг дотроосоо үргэлж мэдэрч байгаараа гэж та бүхэндээ хүсье.
 
Хүснэгт: Жилийн 8% хүүтэй зээлээр Хийморь13 орон сууцыг захиалахад шаардагдах өрхийн орлогын хэмжээ болон нэг сард төлөх хүү, үндсэн зээлийн тэнцүү төлбөрийн талаарх мэдээлэл.
Хийморь13
Орон сууцны 2-р ээлжийн байр
Орон сууцны талбайн хэмжээ Тагтны хэмжээ Ариун цэврийн өрөөний тоо Cарын тэнцүү төлбөр (20 жил) Өрхийн орлогын хэмжээ Cарын тэнцүү төлбөр (15 жил) Өрхийн орлогын хэмжээ
2 өрөө 35.31 3.84 1 448,544 996,765 512,435 1,138,746
2 өрөө 36.32 4.02 1 461,633 1,025,852 527,389 1,171,976
3 өрөө 64.49 4.57 2 810,202 1,800,449 925,608 2,056,908
3 өрөө 71.97 8.71 2 917,900 2,039,779 1,048,187 2,329,305
 
Хийморь 13 орон сууцны 2-р ээлжийн байрыг хэрхэн жилийн 8 хувийн хүүтэйгээр авах, өрхийн орлогын хэмжээ, зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийн http://www.maxurguu.mn/blog/2.html?sId=9  линкээр орж сонирхоорой.
Хийморь13 орон сууцны мэдээлэл:


2 ээлжийн орон сууцны ашиглалтад орох хугацаа:
Хийморь 13 D блок – 2015 оны 10 сард
Хийморь 13 С блок – 2015 оны 11 сард