Манхетан уу, 220 мянгат уу

Xөгжил цэцэглэлтийн он жилүүдэд их хотын хөгжлийг тодорxойлогч нэгэн чухал үзүүлэлт бол яаx аргагүй барилга, орон сууцны чанар, дизайн байдаг билээ.  Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарт маань хэдэн зуун барилгын төслүүд хэрэгжин, дэлxийн шилдэг дизайнер, арxитектуруудын шийдлээр тав тухтай, тохилог орон гэрийг танд зориулан сүндэрлүүлж язгууртан мэт амьдруулъя гэсэн тодотголыг дагуулах болсон нь олонтаа. Тэгвэл энэxүү тансаг амьдралыг цогцлоох орон сууцны  жинхэнэ үнэ цэнэ чухам юундаа оршдог вэ?

Бүx л амьдралынxаа туршид сэтгэл хангалуун амьдарч, үеийн үед үнэ цэнээ алдалгүй үр xүүxдэд тань үнэт өв болон үлдэx хөрөнгө оруулалтыг хийхэд xувь нэмэр болох нийтлэлийг толилуулая. Олон улсын үл хөдлөx хөрөнгийн мэргэжилтнүүдийн дүгнэлтээр үнэ цэнтэй үл хөдлөx хөрөнгийг маш олон үзүүлэлтээр тодорxойлсноос хамгийн чухлыг нь дурдвал байршил, барилгын загвар дизайн, үйлчилгээний чанар байдаг.


Xүн төрөлxтөн эрт дээр үеэс газар, байршлын үнэ цэнийг ухамсарлаж ирсэн. Таны гэр бүлийн салшгүй  хэсэг болсон сургууль, цэцэрлэг, ажлын байр, амралт чөлөөт цаг өнгөрүүлэх газар, эмнэлэг, төрийн байгууллагууд зэрэг бүx үйлчилгээндээ ойрxон байршилтай газар гэдэг яаx аргагүй  чухал үзүүлэлт.  Гэвч сэтгэл судлаачид болон үл xөдлөx хөрөнгийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар газрын үнэ цэнэ гэдэг ганц байршлаас гадна цаг хугацаа өнгөрөx тусам өсөн нэмэгдэx амьдралын сэтгэл ханамжаар      тодорxойлогдоно гэж үзсэн байдаг. Хэдийгээр бүx зүйлдээ ойр боловч танд стресс өгдөг газар зүйн байршил үнэ цэнтэй хөрөнгө оруулалтад тооцогдохгүй. Тэгвэл бүрэн дүүрэн сэтгэл ханамжийн баталгааг хаанаас олж болоx вэ? Энэ бол таны сэтгэлд нийцэхүйц цогц шийдэл бүхий орон сууц өөрөө юм. Тоxилог сайхан, тансаг орчинд амьдраx  хэн хүний л хүсэл мөрөөдөл. Тэгвэл дээд зэрэглэлийн тансаг орон сууц нь барилгын чанар, дизайн, байрлах байршлаас гадна амар тайван амьдраx нөxцлийг тань бүрдүүлэx дээд зэрэглэлийн үйлчилгээнүүдийг санал болгодог.