Хийморь 13 орон сууцыг 8% хүүтэй зээлээр авах боломж

Монголын барилгын салбарын тэргүүлэгч Макс Өргөө ХХК олон жилийн барилга барих туршлага дээр үндэслэсэн “Хийморь 13” сайн чанарын, ухаалаг өрөөний зохион байгуулалттай орон сууцыг боломжийн үнээр, уян хатан нөхцөлтэйгөөр иргэддээ нийлүүлэх зорилготойгоор амжилттай хэрэгжүүлж байна.  Тус орон сууц хэрэглэгчдийн шинэ орон сууцандаа зарцуулсан нэг төгрөг бүрийн үнэ цэнэтэй болгодог.
Хийморь13 орон сууцны 2-р ээлжийн D, C байрнаас Ипотекийн зээлээр авах боломжтой бөгөөд доорхи шалгууруудыг хангасан байна.
Жилийн 8 хувийн хүүтэй зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлт

  • Ипотекийн зээлийн хугацаа 240 хүртэл сар;
  • Ипотекийн зээлийн хүү 8 хувь +/-1 хувь;
  • Урьдчилгаа төлбөр нь 30 хувиас доошгүй, ЗҮХ нь 70 хувиас дээшгүй байх;
  • ӨОХ нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх;
  • Зээлийн урьдчилан төлөлт хийхэд шимтгэлгүй;
  • Ипотекийн зээлийн барьцаа нь зээлдэгчийн зээлээр худалдан авах шинэ орон сууц, ашиглагдаж байгаа хуучин орон сууц байх;
  • Зээл хүсэгч өөрийн өмчлөлд байгаа хуучин орон сууцыг барьцаа болгон орон сууцны ипотекийн зээл авч, дэд хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн урьдчилгаа төлбөрийг төлж болно. 
Жилийн 8 хувийн хүүтэй зээл хүсэгчид тавигдах шаардлага
  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
  • Өрхийн[1] гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу орон сууцны зээл авсан
  • Өрхийн1 гишүүний аль нэг нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.
  • Орон сууцны зээлийн өргөдөл гаргахаас өмнө 1 жил тогтвор суурьшилтай ажилласан байх;
  • Зээлийн хугацаанд амь насны даатгалд даатгуулах;
Жилийн 8 хувийн хүүтэй зээлийн барьцаа хөрөнгөд тавигдах шаардлага
  • Монгол улсад байршилтай,  зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх;
  • Шинэ орон сууц, ашиглагдаж байгаа хуучин орон сууц байх;
  • Инженерийн дэд бүтэц (төвийн дулаан, цэвэр, бохир ус, цахилгаан)-д бүрэн холбогдсон байх;
  • Орон сууцны талбайн нийт хэмжээ “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу тооцсоноор 80 м2-аас дээшгүй байх;
  • Зээлийн хугацаанд эд хөрөнгийн даатгалд даатгуулах;
  • Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх;
  • Барьцаа хөрөнгө нь ямар нэгэн өөр төрлийн зээлд давхар барьцаалагдаагүй байх;
  • Барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй байх.
Дараах 4-н төрлийн орон сууцнаас худалдан авч буй тохиолдолд жилийн 8 хувийн зээлийг орон сууцны 70%-д олговол өрхийн орлогын байвал зохих доод хэмжээг гарган хавсралтаар хүргүүлж байна. Үүнд:
 
Хийморь 13 орон сууцны сонголт Орон сууцны талбайн хэмжээ Тагтны хэмжээ Cарын тэнцүү төлбөр (20 жил) Өрхийн орлогын хэмжээ Cарын тэнцүү төлбөр (15 жил) Өрхийн орлогын хэмжээ
A, A* 64.49 4.57 810,202.23 1,800,449.40 925,608.66 2,056,908.13
D, D* 71.97 8.71 917,900.89 2,039,779.76 1,048,187.40 2,329,305.33
B, B* 35.31 3.84 448,544.57 996,765.71 512,435.93 1,138,746.51
C, C* 36.32 4.02 461,633.58 1,025,852.40 527,389.36 1,171,976.36
  
Макс Өргөө ХХК-н бүтээн байгуулсан барилгын төслүүд үргэлж хэрэглэгчдээсээ сайн үнэлгээ авдаг бөгөөд тэдгээрийн сэтгэл ханамжийг илүү өндөр түвшинд байлгаж бүтээгдэхүүн, үйлчилгээндээ чанар, стандартын шаардлага хангах шинэ шилдэг технологиудыг ашиглаж ирсэн. Хийморь 13 орон сууцыг хэрэглэгчдийнхээ шинэ байрандаа зарцуулсан нэг төгрөг бүрийг үнэ цэнтэй байлгаж барилгын чанар, хийц, өрөөний зохион байгуулалт, төлбөрийн уян хатан нөхцөлүүдийг санал болгож чадсан нь 1-р ээлжийн захиалагчдын сэтгэл ханамжыг илүү өндөр түвшинд болгосон.
 
[1] Өрх гэж хуулийн дагуу гэрлэлтээ баталгаажуулсан эхнэр, нөхөр, эсхүл орон сууцны ипотекийн зээлийн өр, орлогын харьцаа тооцоход орлого нь хамрагдсан, орон сууцны зээлийн барьцаа хөрөнгийн хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн этгээдүүдийг хэлнэ