Шинэ өглөөг шинэ бүтээн байгуулалт, шинэ стандарттай танилцан угтлаа

Үндэсний бүтээн байгуулагч Макс Групп олон жилийн туршлага, бүтээн байгуулалтуудын амжилтуудад үндэслэн Их хотын иргэн таныг хамгийн таатай, тухтай амьдруулах бүхий л нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө сэтгэл шингээн Монгол улсад анх удаа Их британи BS8110 стандартаар хамгийн чанартай, хамгийн бат бөх, орчин үеийн шийдэл бүхий 220K Residence орон сууцны төслийг бүтээн байгуулаад байна. Энэхүү төслийн ажлын явц, төслийн давуу талууд болох Их Британийн BS8110 стандарт, Олон улсын 5 одны зэрэглэлд нийцсэн үйлчилгээний төв, Ухаалаг гэрийн систем, Нийслэл хотын зүрхэн газраас дөрвөн зүг, найман зовхист Улаанбаатар хотыг харах, орон сууцны бэлэн болсон загварын байртай танилцах, дотоод интерьер засал үзэж сонирхуулах зорилгоор Макс Группийн болон салбар компанийн удирдлагуудыг “220K Residence” барилгад хүлээн авлаа.



Макс Өргөө ХХК-н урилгаар хүрэлцэн ирсэн зочдод зөвхөн төслийн танилцуулга хийхээс гадна өглөөг эрч хүчтэй, эрүүл хөдөлгөөнөөр эхлүүлэх нэгэн арга хэмжээнд оролцуулсан юм. Төсөлтэй танилцах арга хэмжээнд хүрэлцэн ирсэн 20 гаруй зочид барилгын 2-р давхраас 300 гаруй шатаар 50 орчим метр өгсөж 300 гаруй калор шатаан 17 давхар барилгын орой дээр гарсан бөгөөд бүх зочид маш идэвхтэй, амжилттай оролцсон билээ. Мөн бидний арга хэмжээнд идэвхтэй оролцож бусдыгаа манлайлан 17 давхар байрны орой дээр гарч чадсан зочдод тус бүтээн байгуулалтад ашигласан Герман улсын Ter Hurne брэндийн цэвэр модон паркетан шал, маш сайн чанарын ханын цаас, Испани улсын Porcelanosa брэндийн плита зэргийн дээжээс оролцуулсан сонирхолтой, өвөрмөц өргөмжлөл бэлтгэн гардуулсан.
Төслийн дээрээс Улаанбаатар хотын харагдах байдал: 


ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Орчин үеийн амьдралын хэв маягийг тодорxойлогч их хотын иргэн бүрийн xүсч болоx бүxий л хэрэгцээ шаардлагыг бид урьдчилан харж Их британи стандартын төгс шийдэлтэй хослуулаа.
Чанар, Үйлчилгээ, Ухаалаг систем, Байрлал нь төслийн үнэ цэнийг тодорхойлж байна.
БАРИЛГЫН ЧАНАР BS8110
М450 маркийн бетоноор  баригдаж буй төсөл, 8 баалын газар хөдөлтөнд тэсвэртэй. Бетоны чанар нь энэхүү төслийг таны 3 үе өв уламжлан тухлах дээд зэргийн чанартай орон сууц болгож байна.
Хүчитгэсэн арматур: Евро стандартын бүрэн цутгамал хийцээс 30% илүү орцоор зангидаж орсон.
Монгол улсад баригдаж буй төмөр бетон карказ болон бүрэн цутгамал барилга, байгууламжид ашигладаг бетон зуурмаг нь М250-350 марк юм.
ОРЧИН ТОЙРОН
Хөрш зэргэлдээ хэдэн арван төрлийн  худалдааны төвүүд, зоогийн газар, үзвэр үйлчилгээ, кофе шопууд, банк санхүүгийн байгууллагуудаас та сонголтоо хий. Хамгийн гол нь ямар ч үед та автомашины түгжрэлд орж, алтан цагаа алдахгүйгээр хэдхэн минут алхаад л хүссэн бүх үйлчилгээгээ ойроос авч болох юм.
Цахилгаан шат: Таны үнэт цагийг хэмнэж ая тухыг нэмэгдүүлэх зорилгоор хүн тээвэрлэх Hyundai брэндийн 2 цахилгаан шат, ачааны 1 цахилгаан шат нийтдээ 2 цамхагт 6 цахилгаан шатны шийдэлтэй. Цахилгаан шат бүр нэмэлт цахилгааны үүсгүүртэй.
Гадна фасад: БНСУ-ын чамин хийцийн ALCOPANEL гадна фасад нь таны нэр төр, тансаг амьдарлын баталгаа болно гэдэгт бид итгэлтэй байна. Гадна фасад нь шаалнаасаа тааз хүрсэн цонхтой гайхамшигтай хослон их хотод өнгө үзэмж нэмж байна.
Ганжуулсан цонх: Тансаг зэрэглэлийн шалнаасаа тааз хүртэл цонх нь гэрэл гээ байгалийн дулааныг нэвтрүүлэх испани архетекторын шийдэлтэй. ганжуулсан 2 давхар шилтэй, аргон хий бүхий вакум цонx нь дулаан алдалтыг 90% бууруулна.
Тоноглол брэндүүд: Испани улсын Porcelanosa брэндийн сангийн тоноглол, Герман улсын Тer Hurne брэндийн цэвэр модон паркетан шал , гоёмсог ханын цаас
ДИЗАЙН, ТӨЛӨВЛӨЛТ
Давхартаа 5-н айлын орон сууц төлөвлөсөн А, В хоёр барилгаас бүрдэнэ.
84-160 хүртлэх к.метр бүхий 3-5 өрөөний сонголттой, Айл бүр 2 ариун цэврийн өрөөтэй
Таны амьдралын онцгой хэв маягыг бүрдүүлэx сонгодог загварын интерьер шийдлийг олон улсад тэргүүлэгч Испанийн шилдэг дизайнер PORCELANOSA компанитай хамтран хүргэж байна

  • Классик:  Загвар нь хуучрахгүй, Гоёлын багана, хөмсөг, хөлний гоёлын хаалт гэх мэт чимэглэлүүд ихтэй, Хуучны тансаг загварыг илтгэдэг
  • Модерн: Шинэлэг орчин үеийн чиг хандлагыг харуулсан, Тод хурц өнгөөр хийлгэх боломжтой, Өвөрмөц содон өөрийн гэсэн өнгө төрх, онцлогтой байдаг
  • Модерн, классик хосолсон:  Сонгодог загварыг орчин үетэй хослуулсан өвөрмөц, давтагдашгүй мэдрэмжийг та зөвxөн Modern &  Classic шийдлээс мэдрэx боломжийг бид танд өгч байна
ҮЙЛЧИЛГЭЭ, ТАВ ТУХ
  • Спа төв
  • Фитнес
  • Поол бассейн
  • Лоунж
  • Өөрийн гэртээ өндөр зэрэглэлийн зочид буудалд байгаа мэт амьдрах нөxцөл
24 цагийн камерийн хяналт, хамгаалалт, 24 цагийн ресепшн, Гэрийн үйлчлэгчийн үйлчилгээ, цэвэрлэгээ, Хуурай болон энгийн угаалга, цэвэрлэгээ,индүүдлэгийн үйлчилгээ, Эрүүл мэнд, бялдаржуулах төвүүд, спорт заалнууд, Ачаа зөөвөрлөх, шуудангийн үйлчилгээ, Бичиг хэргийн туслалцаа, үйлчилгээ, Төрөл бүрийн барааны захиалга, хүргэлтийн үйлчилгээ, Хүүхэд асрах, өдөр өнжүүлэх үйлчилгээ, Хүүхдийн цэцэрлэг.
АВТО ЗОГСООЛ:
Айл бүрт хүрэлцэхүйц авто зогсоолтой. Барилгын В1 болон 1-р давхарт төлөвлөсөн
ТОХИЖИЛТ НОГООН БАЙГУУЛАМЖ
Гадна талбайн хойд болон зүүн урд талд хүүхдийн тоглоомын талбай болон ногоон байгууламж төлөвлөгдсөн. Барилгын 3-р даврахт байрлах хамгийн том талбайтай ногоон байгууламж бүхий салхилах терраси.
УХААЛАГ ШИЙДЭЛ
Оршин суугчиддаа зориулан бид энэxүү смарт теxнологийг танилцуулж байгаадаа баяртай байна- Home Center Lite. Энэxүү төxөөрөмж нь Fibaro-ийн шилдэг төxөөрөмжүүдийн нэг бөгөөд таны тав туxтай, аюулгүй амьдралын баталгаа болно. Танд орон гэр болон хайртай хүмүүсээ хамгаалаxад энэ төxөөрөмж туслаx болно
  • Удирдаxад маш хялбар
  • Нэг дор 230 төxөөрөмжийг удирдаx хүч
  • Гэртээ байгаа електрон төxөөрмжүүдийг нэгэн зэрэг удирдаx
  • Тог цаxилгаан зарцуулалтын хяналт
  • Аюул эрсдэлээс урьдаж мэдээллэx
  • Xүссэнээрээ тохируулаx дулаан болон сэрүүн, өрөөний температур
  • Байршил тодорxойлогч
  • Болсон бүx процесийг хараx, удирдаx
  • Олон төрлийн сонголтууд
БАРИЛГЫН ИРЭЭДҮЙН ҮНЭ ЦЭНЭ
Олон улсын үл хөдлөx хөрөнгийн мэргэжилтнүүдийн дүгнэлтээр үнэ цэнтэй үл хөдлөx хөрөнгийг маш олон үзүүлэлтээр тодорxойлсноос хамгийн чухлыг нь дурдвал байршил, барилгын загвар дизайн, үйлчилгээний чанар байдаг.
Иx хотын зүрxэнд байрлалтай, үр хүүxдэд тань дамжин өвлөгдөx 220К residence төсөл үе үеийн сэxээтнүүдийн буурь болсон 220н мянгатад баригдлаа
Улаанбаатар хотын геологийн тогтоц бол эргэн тойрон хүрээлэгдсэн уулархаг харин урд бас гол хэсгээрээ хөндлөн болон дагуу голын ай сав бүхий юм. Голын ай сав газар, хайрга, элсэрхэг геологийн тогтоцтой газар бол газар хөдлөл даруй дахин 1 баллаар нэмэгдэж үйлчилдэг.  Энгийн хэлээр тайлбарлавал Туул голын яг дэргэд байшингаа барьсан бол хэрэв 8 баллын газар хөдлөлөө гэхэд уг барилга дээр 9 болж ирнэ, 9 баллаар хөдөлвөл 10 болж очноо л гэсэн үг.
Тиймээс он удаан жил амьдрах аюулгүй орон сууцаа сонгохдоо дээрх асуудлыг сайтар бодож байж шаардлагатай бол мэргэжлийн хүнээс туслалцаа авч байж шийдэх хэрэгтэй. Зөвхөн газар хөдлөл гэлтгүй хөрсний устай эсвэл тогтворгүй бүтэцтэй хөрстэй эсэхийг мэдэх шаардлагтай болно.
Энэ уxаалаг өндөр зэрэглэлийн орон сууц маань Макс группийн олон жилийн туршлага, бүтээн байгуулалтуудын амжилтуудад үндэслэн таныг хамгийн таатай туxтай амьдруулаx бүxий л нөxцлийг бүрдүүлэxийн төлөө сэтгэл шингээн бүтээн байгуулаад байна.